Вэб сайт хийхдээ хамгийн түрүүнд вэб сайтынхаа зорилгыг тодорхойлох шаардлагатай. Үүний тулд дараах асуултанд хариулаарай:
- Та вэб сайтаа хэнд зориулж байна вэ?
- Тэдэнд ямар мэдээлэл хүргэх вэ?
- Мэдээллээ хэрхэн энгийн, ойлгомжтой зохион байгуулах вэ?
- Вэбсайтаар дамжуулан ямар үйлдэл хийлгэх вэ?
Эдгээрээс таны вэбсайтын ерөнхий зураг гарч үүнээс үндэслэн вэбсайтын төлөвлөгөө гарах ба улмаар техникийн шаардлага, ямар өртгөөр хийгдэх зэргийг тодорхойлдог. Вэбсайтыг захиалагч нь вэбсайтаа сайтар төлөвлөж, бүтэц гарган түүний дагуу вэбд орох текст, зураг, видео гэх мэт контентуудаа бэлдэнэ. Та өөрт байгаа бүх мэдээллээ вэбсайтдаа оруулж их мэдээлэлтэй харагдах нь гол биш, таны бэлдсэн мэдээлэл хэрэглэгчид үнэхээр хэрэгтэй юу? Таны вэбдээр хийх үйлдлүүд харилцагчийн цагийг хэмнэх, ойлгомжтой үйлдэл байж чадах уу? гэдгийг бодолцож мэдээллээ бэлдэх, вэбсайтынхаа үйл ажиллагааг төлөвлөх нь чухал.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг:
ВэбХуудас: https://ezweb.mn/
И-Мэйл: Info@EzWeb.mn
Page: https://www.facebook.com/EzWeb.Mongolia
Холбоо барих: +976 9666 7750 +976 7789 0575
