Мэдээ мэдээлэл
Зөвлөгөө
Мэдээ мэдээлэл
ВЕБ ХОСТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
ДОМЭЙН НЭР ГЭЖ ЮУ ВЭ?
ГРАФИК ДИЗАЙН
ФЭЙСБҮҮК БОЛОН ВЭБСАЙТЫН ЯЛГАА
АВТОМАТ ХАРИУЛАГЧ
ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН
ВЕБ ХОСТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
Вэб Хостинг сервер гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайн үйлчилгээг аван, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь ажиллаж, бусдад харагдах боломжтой болдог.
Хостинг серверүүд нь дотроо:
Free (үнэгүй) – Олон үнэгүй хостинг серверүүд байдаг. Зарим нь хүмүүсийн хуудсууд дээр сурталчилгаа харуулдаг бол, зарим нь хязгаарлалт тавиад түүнээс нь хэтэрвэл нэмэлт төлбөр төлөх замаар шийдсэн байдаг. Сул тал нь ихэвчлэн найдваргүй.
Shared (хуваасан) – Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг. Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг.
Virtual Private Server (VPS) – Хийсвэр хувийн сервер – Shared серверийн адил нэг компьютер дээр хэд хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусд нь сервер мэт зохицуулдаг бөгөөд сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана. Жишээлбэл 2000мб RAM-тай серверт 4 VPS серверийг 500мб RAM-тайгаар үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нэг серверийг 4 хүн л эзэмшинэ. Таны хувьд ганцаараа эзэмшиж байгаа учир Dedicated сервертэй ерөнхийдөө төстэй болно.
Cloud Server – Үүлэн систем буюу олон сервер компьютеруудыг хооронд нь холбон нэг бүхэл супер компьютер мэт ажиллуулдаг ба үүн дээрээ VPS үүсгэн ажиллуулдаг.
Dedicated Server – Зориулсан сервер. Энэ нь хамгийн үнэтэй бөгөөд маш том, эсвэл олон сайтуудыг байрлуулахад зориулагдсан. Та нэг сервер компьютерийг дан ганцаар эзэмшинэ гэсэн үг юм. Веб сайт байрлуулагч нь өөрийн сайтын ачаалал, мэдээллийн эрсдэлтэй байдал, эдийн засгийн боломждоо тааруулан сонголтоо хийдэг.
ДОМЭЙН НЭР ГЭЖ ЮУ ВЭ?
Домэйн нэр (жишээ нь: “EzWeb.MN”) нь интернэт сүлжээн дэх тухайн серверийн тоон хаяг (IP хаяг)-ийг жирийн хэрэглэгч нарт ойлгомжтой уншиж тогтооход хялбар болгож, англи цагаан толгойн A-Z болон 0-9 тоон тэмдэгтүүдээр бүтээсэн үг юм. Домайн нэр нь Domain Name System(DNS) буюу домайн нэрийн системийн дүрэм журмаар зохицуулагдаж зөвхөн түрүүлж бүртгүүлж, төлбөрөө төлсөн нь эзэмших эрхтэй байдаг үйлчилгээ юм. Домэйн нэр нь өөр яг ижил нэртэй давхардахгүй цорын ганц бөгөөд домэйн нэр бүртгүүлж ашиглахад аливаа хэлбэрээр арьс өнгө шашин шүтлэг, бусад хэлбэрээр ялгаварлалгүйгээр ижил тэгш эрхтэй байна. Монгол улсын хувьд .MN домэйн нэрийг 1996 оноос эхлэн ICANN олон улсын интернэт хаягжилтын байгууллагын зохицуулдаг дүрэм журмын дагуу ашиглаж ирсэн.
ГРАФИК ДИЗАЙН
График дизайн нь лого, брэндбүүк гаргах, ном, сэтгүүл гэх мэт хэвлэлийн эх бэлтгэх, сурталчилгааны хуудас, зарлал, самбар, вэбсайтын график, элемент, тэмдэг, пиктографик, сав, баглаа боодол, орчны засал бүтээхэд шаардлагатай байдаг. Жишээлбэл бүтээгдэхүүний баглаа боодол нь компаний лого, чимэглэх зураг, үг, текст болон өнгө, дүрс гэх мэт геометрын дүрсүүдээс бүтдэг. Эдгээрийг хооронд нь уялдуулах нь график дизайны хамгийн чухал хэсэг юм. Дизайн нь өөрөө хэрэглээний урлаг юм.
Бид шинэлэг шинэ шийдэл бүхий таны нүүр царай болж чадах эх бэлтгэлийг Adobe PHOTOSHOP, Adobe ILLUSTRATOR, Adobe INDESIGN, COREL DRAW зэрэг программууд дээр чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.
ФЭЙСБҮҮК БОЛОН ВЭБСАЙТЫН ЯЛГАА
Фэйсбүүкд тавьсан контентыг хэрэглэгч тухайн үедээ уншаад өнгөрдөг бол вэбсайтад байрласан мэдээллийг хэрэглэгч нэгээс нөгөөд шилжин уншиж, судлах замаар илүү их мэдээллийг нэг дор авч чаддаг.
Вэбсайтд орж ирсэн хэрэглэгчдэд танай байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг яагаад сонгохыг ойлгуулсан, худалдан авалтаа хийхэд нь хангалттай нөлөөлөхүйц хэрэгцээт зөвлөгөө, мэдээлэл нэг дор байх нь хамгийн зөв шийдэл юм.
Вэбсайт бол 24 цагийн турш таны өмнөөс ажилладаг маркетинг, борлуулалтын машин юм. Бид энэ удаад вэбсайтаа маркетинг талаас хэрхэн байнгын идэвхтэй ажиллагаатай болгохыг танилцуулъя. Дижитал маркетингийн хувьд хамгийн чухал хэмжүүр нь борлуулалтын сэжим бөгөөд та хэр чанартай борлуулалтын сэжим татаж байгаагаас танай байгууллагын борлуулалт шууд хамаардаг.
АВТОМАТ ХАРИУЛАГЧ
Автомат хариулагч 24 цагийн туршид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран танай байгууллагын мессенжер сувгаар орж ирж байгаа хэрэглэгчдийн асуултанд автоматаар хариулдаг платформ юм. Та өөрийн пэйж болон цахим хуудсанд хандсан сонирхогчийг энэхүү платфорийн тусламжтайгаар үнэнч хэрэглэгч болгох боломжтой юмаа.
Та өөрийн пэйж болон цахим хуудсанд хандсан сонирхогчийг энэхүү платфорийн тусламжтайгаар үнэнч хэрэглэгч болгох боломжтой юмаа.
ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН
Аливаа бизнес тухайн цаг үетэйгээ зохицон ажиллах нь ирээдүйн амжилтын үндэс болж байдаг.
– Өнөөдөр гар утасгүйгээр таны бизнесийг төсөөлхийн аргагүй цаг үе билээ. Аливаа бизнес тухайн цаг үетэйгээ зохицон ажиллах нь ирээдүйн амжилтын үндэс болж байдаг. Иймд танай байгууллагын оцлогт тохирсон (iOS буюу Apple систем), Google Play Store (Android app) үйлдэлийн системд төгс зохицон ажиллах гар утасны аппликейшн танд бэлтгэн нийлүүлнэ.
