Мэдээ мэдээлэл

EzWeb.MN

БРЭНД БҮҮК

Share on facebook
Хуваалцах
Share on whatsapp
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Брэнд бүүк: Брэнд нь харагдах байдлаараа хэрэглэгчдэд хэрхэн хүрэхийг нарийн тодорхойлж харуулсан удирдамж бүхий боловсруулагдсан бичиг баримт.

Бизнес эрхлэх гэж байгаа, байгууллагынхаа үйл ажиллагаа болон гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчлах өөрөөр хэлбэл бидний хэлж заншсанаар рекламдах шаардлага зайлшгүй гардаг. Дан ганц рекламдсанаар бүх зүйл сайхан болж, ажил урагшлана гэвэл эндүүрэл. Гаднах төрх, үүднээсээ, ажиллаж байгаа хүмүүсийнхээ хувцас, хэрэглэж байгаа зүйлс, харагдаж байгаа хаягнаасаа тэр ч бүү хэл хармаалж яваа түлхүүрний оосорноос эхлүүлээд өнгө төрх, зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар зэрэг нь харагдахыг л тэр реклам хийх гэж хэлээд байгаа юм. “Рекламгүй бизнес хийх нь харанхуй шөнө сайхан хүүхэн рүү нүд ирмэхтэй адил” гэсэн үнэний ортой зүйр үг бас бий. Сайн реклам хийж сая саяар нь олохын тулд энэ бүхнийг гүйцэлдүүлэх тодорхой зүйлүүдийг хийхийг л энгийнээр хэлэхэд Brandbook буюу байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэт зүйлүүдийг бүтээх гэнэ. Утга төгөлдөр бүхий логотой, ухаалаг шинжийг агуулсан нэрийн хуудастай, албан тушаалтайг илтгэсэн ажлын үнэмлэхтэй, харилцах албан бланктай, хааяа мэндчилдэг дугтуйтай, өнгө дизайн сайтай танилцуулгатай, өргөн том самбартай, барьдаг үзэг тор бал нь байгууллагынхаа логотой, бүтээгдэхүүн үйлчилгээ нь зурагт радиогоор цацагдаж, интернэтээр сайтлагдсан байхад өөрөө та жаахан л хичээхэд өнөө цагт амжилт гэдэг атгаад авмаар ойрхон байдгийг мэдэх эрхтэй.