Мэдээ мэдээлэл

EzWeb.MN

UX ба UI дизайн гэж юу вэ?

Share on facebook
Хуваалцах
Share on whatsapp
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

UX дизайн нь бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ихэсгэх, хэрэглээнд дөхөм, хүртээмжтэй байдал, харилцан үйлчлэлийг нь төгөлдөржүүлэхэд чиглэдэг. UX дизайнер нь эцсийн хэрэглэгчийн (end user) үндсэн хэрэгцээ шаардлагыг бүрэн таньж тодорхойлох, нийт хэрэглэгчийн сэтгэлийг дүүрэн хангаж чадахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээ үүсгэж хөгжүүлэхэд гол үүрэгтэй. Чухам ийм бүтээгдэхүүн, үйлчилгээ л хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулж, компанийн бизнест түлхэц өгнө.

UI буюу хэрэглэгчийн интэрфэйс дизайнерууд нь аливаа технологийн бүтээгдэхүүн дэлгэц дээр хэрхэн харагдах, товчлуур нь хаана, ямар өнгө, фонт, гэрэл, дуу авиатай байх зэргээр хэрэглэгчийг бүтээгдэхүүнтэй холбоход шаардлагатай бүх зүйлийг зохион бүтээдэг.