EzWeb.mn
БҮТЭЭГДЭХҮҮН
Вэбсайттай болоход амархан боллоо.
UX ба UI дизайн гэж юу вэ?
UX дизайн нь бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ихэсгэх, хэрэглээнд дөхөм, хүртээмжтэй байдал, харилцан үйлчлэлийг нь төгөлдөржүүлэхэд чиглэдэг. UX дизайнер нь эцсийн хэрэглэгчийн (end user) үндсэн хэрэгцээ шаардлагыг бүрэн таньж тодорхойлох, нийт хэрэглэгчийн сэтгэлийг дүүрэн хангаж чадахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээ үүсгэж хөгжүүлэхэд гол үүрэгтэй. Чухам ийм бүтээгдэхүүн, үйлчилгээ л хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулж, компанийн бизнест түлхэц өгнө.
UI буюу хэрэглэгчийн интерфэйс дизайнерууд нь аливаа технологийн бүтээгдэхүүн дэлгэц дээр хэрхэн харагдах, товчлуур нь хаана, ямар өнгө, фонт, гэрэл, дуу авиатай байх зэргээр хэрэглэгчийг бүтээгдэхүүнтэй холбоход шаардлагатай бүх зүйлийг зохион бүтээдэг.
Брэнд бүүк
Брэнд бүүк: Брэнд нь харагдах байдлаараа хэрэглэгчдэд хэрхэн хүрэхийг нарийн тодорхойлж харуулсан удирдамж бүхий боловсруулагдсан бичиг баримт.
Бизнес эрхлэх гэж байгаа, байгууллагынхаа үйл ажиллагаа болон гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчлах өөрөөр хэлбэл бидний хэлж заншсанаар рекламдах шаардлага зайлшгүй гардаг. Дан ганц рекламдсанаар бүх зүйл сайхан болж, ажил урагшлана гэвэл эндүүрэл. Гаднах төрх, үүднээсээ, ажиллаж байгаа хүмүүсийнхээ хувцас, хэрэглэж байгаа зүйлс, харагдаж байгаа хаягнаасаа тэр ч бүү хэл хармаалж яваа түлхүүрийн оосроос эхлүүлээд өнгө төрх, зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар зэрэг нь харагдахыг л тэр реклам хийх гэж хэлээд байгаа юм. “Рекламгүй бизнес хийх нь харанхуй шөнө сайхан хүүхэн рүү нүд ирмэхтэй адил” гэсэн үнэний ортой зүйр үг бас бий. Сайн реклам хийж сая саяар нь олохын тулд энэ бүхнийг гүйцэлдүүлэх тодорхой зүйлүүдийг хийхийг л энгийнээр хэлэхэд Brandbook буюу байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэт зүйлүүдийг бүтээх гэнэ. Утга төгөлдөр бүхий логотой, ухаалаг шинжийг агуулсан нэрийн хуудастай, албан тушаалтайг илтгэсэн ажлын үнэмлэхтэй, харилцах албан бланктай, хааяа мэндчилдэг дугтуйтай, өнгө дизайн сайтай танилцуулгатай, өргөн том самбартай, барьдаг үзэг тор бал нь байгууллагынхаа логотой, бүтээгдэхүүн үйлчилгээ нь зурагт радиогоор цацагдаж, интернэтээр сайтлагдсан байхад өөрөө та жаахан л хичээхэд өнөө цагт амжилт гэдэг атгаад авмаар ойрхон байдгийг мэдэх эрхтэй.
ГРАФИК ДИЗАЙН
График дизайн нь лого, брэндбүүк гаргах, ном, сэтгүүл гэх мэт хэвлэлийн эх бэлтгэх, сурталчилгааны хуудас, зарлал, самбар, вэбсайтын график, элемент, тэмдэг, пиктографик, сав, баглаа боодол, орчны засал бүтээхэд шаардлагатай байдаг. Жишээлбэл бүтээгдэхүүний баглаа боодол нь компанийн лого, чимэглэх зураг, үг, текст болон өнгө, дүрс гэх мэт геометрийн дүрсүүдээс бүтдэг. Эдгээрийг хооронд нь уялдуулах нь график дизайны хамгийн чухал хэсэг юм. Дизайн нь өөрөө хэрэглээний урлаг юм.
Бид шинэлэг шинэ шийдэл бүхий таны нүүр царай болж чадах эх бэлтгэлийг Adobe PHOTOSHOP, Adobe ILLUSTRATOR, Adobe INDESIGN, COREL DRAW зэрэг программууд дээр чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.
Видео контент
Зөвөлгөө
Бид таны бүтээгдэхүүн, үйлчилгээ, компанийн реклам сурталчилгаа, дизайны шийдлийг таны хэрэгцээнд тулгуурлан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
Вэб сайтын харагдах байдлыг гоё эсвэл муухай харагдуулах үндсэн гол үүргийг зураг гүйцэтгэдэг. Та сайн зурагтай бэлэн сайт аваад чанаргүй, шаардлага хангахгүй зураг оруулвал сайт чинь бүхэлдээ өнгө төрх, харагдах байдлын хувьд онцгүй харагдана. Иймд зураг сонголтод тань хэрэг болох бяцхан зөвлөгөөг өгье.
- Вэбийн мэдээлэл дунд орох зураг нь дор хаяж 600px-ээс өргөн байх (дунд гэдэг нь үйлчилгээ болон бидний тухай гэх мэт хуудсанд орох зургууд гэж ерөнхийд нь ойлгож болно. )
- Вэб сайтад орох зургийн файлыг WORD файл дунд хийхгүй байх / жишээ нь бидний тухай гэсэн хуудасны мэдээлэл нь дундаа зурагтай байна гэж үзвэл WORD файл дээр зөвхөн текст нь байна. Зургийг тусдаа бэлтгэх шаардлагатай гэдгийг сайн анхаараарай.
- Слайдер буюу нүүрэнд орох том зураг нь 1920px-ээс багагүй байна.
- Багийн гишүүд буюу олон хүний зураг танилцуулах тохиолдолд зургийн арын фон, болон хэмжээг адил хэмжээтэй байх ёстой. Тухайлбал, 400х300px гэх мэт







