ТАВТАЙ МОРИЛ

Бид таны бүтээгдэхүүн, үйлчилгээ, компанийн реклам сурталчилгаа, дизайны шийдлийг таны хэрэгцээнд тулгуурлан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

Бүтээгдэхүүн Үйлчилгээ

Вэб сайт гэдэг бол тухайн байгууллагын нүүр царай мөн гэдэгт маргах хүн байхгүй байх. Бид танай байгууллагын нүүр царай болох вэб сайтыг хүссэн загвар дизайны дагуу түргэн шуурхай хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд бүх төрлийн төхөөрөмж дээр төгс зохицох статик болон бүрэн динамик админ удирдлагатай вэб хуудсыг урлаж та бүхэнд хүлээлгэж өгөх юм.

ЦОГЦ ЯЛГАМЖ

График дизайн нь лого, брэндбүүк гаргах, ном, сэтгүүл гэх мэт хэвлэлийн эх бэлтгэх, сурталчилгааны хуудас, зарлал, самбар, вэбсайтын график, элемент, тэмдэг, пиктографик, сав, баглаа боодол, орчны засал бүтээхэд шаардлагатай байдаг. Жишээлбэл бүтээгдэхүүний баглаа боодол нь компанийн лого, чимэглэх зураг, үг, текст болон өнгө, дүрс гэх мэт геометрийн дүрсүүдээс бүтдэг. Эдгээрийг хооронд нь уялдуулах нь график дизайны хамгийн чухал хэсэг юм. Дизайн нь өөрөө хэрэглээний урлаг юм.

АППЛИКЕЙШН

Өнөөдөр гар утасгүйгээр таны бизнесийг төсөөлхийн аргагүй цаг үе билээ. Аливаа бизнес тухайн цаг үетэйгээ зохицон ажиллах нь ирээдүйн амжилтын үндэс болж байдаг. Иймд танай байгууллагын оцлогт тохирсон (iOS буюу Apple систем), Google Play Store (Android app) үйлдэлийн системд төгс зохицон ажиллах гар утасны аппликейшн танд бэлтгэн нийлүүлнэ.

ЧАТБОТ

Автомат хариулагч 24 цагийн туршид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран танай байгууллагын мессенжер сувгаар орж ирж байгаа хэрэглэгчдийн асуултанд автоматаар хариулдаг платформ юм. Та өөрийн пэйж болон цахим хуудсанд хандсан сонирхогчийг энэхүү платфорийн тусламжтайгаар үнэнч хэрэглэгч болгох боломжтой юмаа.

UX & UI ДИЗАЙН

UX дизайнер нь байгууллагын системд хэрэглэгч хэрхэн хандаж буйг судлан тодорхойлж үнэлгээ өгдөг. Үүнд систем хэрэглээнд эвтэй энгийн хялбар, даалгавар гүйцэтгэхэд үр дүнтэй, ашиг тустай эсэх, системийн үнэ цэнийг хэрхэн хүлээн авч буйг тодорхойлдог.UI буюу хэрэглэгчийн интэрфэйс дизайнерууд нь аливаа технологийн бүтээгдэхүүн дэлгэц дээр хэрхэн харагдах, товчлуур нь хаана, ямар өнгө, фонт, гэрэл, дуу авиатай байх зэргээр хэрэглэгчийг бүтээгдэхүүнтэй холбоход шаардлагатай бүх зүйлийг зохион бүтээдэг.

БРЭНДИНГ

Хамгийн үнэ цэнэтэй биет бус хөрөнгө бол компанийн хувьд бүтээсэн брэндүүд нь бөгөөд компанийн маркетингийн хамгийн чухал асуудал нь брэндүүдийнхээ үнэ цэнийг удирдахад оршдог. Хүчирхэг брэнд бүтээх нь нэг талаас урлаг, нөгөө талаас шинжлэх ухаан юм. Хүчтэй брэнд оршин байхын цаана сайн бүтээгдэхүүн үйлчилгээ сэтгэл зүрхэнд нь хүрсэн үнэнч хэрэглэгчид байдаг.

ЗӨВӨЛГӨӨ

ТАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Бид цаашид мэдээлэл технологийн салбарт бүх нийтийн оролцоог дэмжин ажиллаж жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнес эрхлэгчдийнхээ хамтын ажиллагаа, тогтвортой харилцааг хөгжүүлэхэд голчлон анхаарч ажиллах болно. Аливаа байгууллагын амжилтын үндэс хамт олны нэгдэл, зөв харилцаанаас бий болдог гэдэгт бид итгэдэг.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДОМЭЙН НЭР ГЭЖ ЮУ ВЭ?
Домэйн нэр (жишээ нь: “EzWeb.MN”) нь интернэт сүлжээн дэх тухайн серверийн тоон хаяг (IP хаяг)-ийг жирийн хэрэглэгч нарт ойлгомжтой уншиж тогтооход хялбар болгож, англи цагаан толгойн A-Z болон 0-9 тоон тэмдэгтүүдээр бүтээсэн үг юм. Домайн нэр нь Domain Name System(DNS) буюу домайн нэрийн системийн дүрэм журмаар зохицуулагдаж зөвхөн түрүүлж бүртгүүлж, төлбөрөө төлсөн нь эзэмших эрхтэй байдаг үйлчилгээ юм.
ЗАХИАЛАХ

ЗАХИАЛГА ӨГӨХ

Бүх төрлийн төхөөрөмж дээр төгс зохицох Вэб сайт бол танай байгууллагын үйл ажиллагаа, өнгө төрхийг тодорхойлох нүүр царай бөгөөд таны бизнесийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах цахим харилцагч юм.

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД: